Үндэсний энгийн гадаад паспорт захиалах

2022-11-25


Монгол улсын иргэн Үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа Ерөнхий консулын газарт ирж 3.5X4.5 хэмжээтэй өнгөт зураг (сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан, зургийн 90 хувь нь толгойн хэмжээтэй байх) цээж зургаа авхуулна. эсвэл мэргэжлийн зурагчнгаар зургаа даруулж, файлаар авчирснаар баталгаажих боломжтой.

16 буюу түүнээс дээш насны иргэн гадаад паспорт дахин авах:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг,
  • Цээж зураг Консулын газар дээр авхуулах эсвэл иргэн файлаар авч ирэх,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Хуучин гадаад паспортын хуулбар /Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгүй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгүй болсон уг паспортын хуулбар/,
  • Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн тодорхойлолт,
  • Хятад улсад оршин суугаа визний хуулбар,
  • Гадаад паспорт олгохыг хүссэн өргөдөл, /Өргөдлийг монгол хэлээр бичиж, өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн буюу гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг заавал тодорхой заасан байх/
  • Төлбөр 375 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

16 хүртэлх насны хүүхдэд гадаад паспорт шинээр авах:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг,
  • Цээж зураг Консулын газар дээр авхуулах эсвэл иргэн файлаар авч ирэх,
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,
  • Эцэг, эх эсхүл хууль ёсны асран хамгаалагчийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспортын хуулбар,
  • Австрали Улсад оршин суугаа визний хуулбар,
  • Гадаад паспорт олгохыг хүссэн өргөдөл /Өргөдлийг монгол хэлээр бичиж, өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж vрэгдvvлсэн буюу гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг болон Монгол дахь гэр бүлийн хэн нэг хүний овог, нэр, утасны дугаарыг тодорхой заасан байх/,
  • Төлбөр 375 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

Тайлбар: Ерөнхий консулын газар гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, дипломат шуудангаар Ерөнхий консулын газарт ирүүлдэг. Ерөнхий консулын газар уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 1-2 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Дараах тодорхой шалтгаанаас үүдэлтэй гадаад паспорт захилга удаашрах магадлалтай. Үүнд: 

  1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулья. 
  2. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг. 
  3.  Өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт буруу байх. 
  4. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг зэрэг шалтгаантай холбоотой тул Та шинэ паспортын материалаа бүрэн, үнэн зөв бөглөх мөн дахин сайтар нягтлах шаардлагатайг анхаарна уу.