Виз мэдүүлэх

2022-11-25


Богино хугацааны бизнес болон бусад ангилалын виз мэдүүлэх:

  • Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй/
  • 6 сараас дээш хүчинтэй хугацаатай, виз олгох зориулалтын хоосон хуудастай гадаад паспорт
  • Паспортын эхний нүүрийн хуулбар
  • Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
  • Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас баталгаажуулсан урилга, зөвшөөрөл

Дамжин өнгөрөх виз мэдүүлэхэд

  • Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй/
  • 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  • Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар нааж өгнө үү/
  • Хамгийн сүүлд зорчих орны хүчин төгөлдөр визний хуулбар
  • Хамгийн сүүлд зорчих орон буюу Монгол Улсаас цааш зорчих нисэх болон галт тэрэгний тийзийн хуулбар
  • Паспортын эхний нүүрийн хуулбар

Аялал жуулчлалын виз мэдүүлэхэд

  • Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана/
  • 6 сараас дээш хүчинтэй хугацаатай, виз олгох зориулалтын хоосон хуудастай гадаад паспорт
  • Паспортын эхний нүүрийн хуулбар
  • Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
  • Зорчих хугацаандаа байрлах зочид буудлын захиалгын хуудас, эсвэл байрлах газрын хаяг
  • Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас
  • Хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт