Гэрлэлт бүртгүүлэх
2022-11-25
Гэрлэх хос гэрлэлт бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж, ЕКГ-т биечлэн ирж, гэрлэлтээ бүртгүүлнэ.
Үүнд:
- Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, бөглөнө. Маягтыг бөглөнө үү.
- Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдлийг тус тусдаа гаргана. Өргөдөлд гэрийн хаяг, утасны дугаар, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бичин гарын үсэг зурсан байна.
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт,
- Өмнө нь гэрлэж байгаагүй бол энэ тухай лавлагаа, хэрэв гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /эх хувиар/,
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт
- Эрүүл мэндийн шинжилгээ: ДОХ, Сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байна/
- Гэрлэлт бүртгүүлэхэд гэрч байлцуулна.
- Үйлчилгээний хураамж 75 юань. Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.