images

“ХОЛЫН САДАНГААС ОЙРЫН ХӨРШ ДЭЭР” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-02-09

253

БНХАУ-ын Тяньжин хотын гэрэл зурагчин Дуань Тежюнь-ий “Холын садангаас ойрын хөрш дээр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдав.

Нээлтийн ажиллагаанд Тяньжин хотын Соёл, аялал жуулчлалын газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Сун Юй, Хятадын болон Тяньжин хотын Соёлын аялал жуулчлалын гэрэл зурагчдын нийгэмлэг, Бээжингийн нийгмийн сайн сайхны төлөөх гэрэл зурагчдын холбооны төлөөлөгчид, Бээжинд суугаа гадаадын зарим ЭСЯ, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дуань Тежюнь нь 2012 оноос хойш Монгол Улсад 2 удаа очиж, Монголын баруун болон хойд бүсийн аймгуудаар явж, олон тооны гэрэл зураг авсан бөгөөд эдгээр гэрэл зургаар “Монголын сайхан байгаль” нэртэй гэрэл зургийн цомгийг хэвлүүлэн гаргасан. Түүний энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн нь тус гэрэл зургийн цомогт орсон 40 шилдэг бүтээлээс бүрдсэн ба уг үзэсгэлэн нь энэ оны 3 дугаар сараас Тяньжин хотод мөн үргэлжлэн дэлгэгдэж, нийтийн хүртээл болох юм.

 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Дуань Тежюнь “Монголын сайхан байгаль” гэрэл зургийн цомгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралд гардуулж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд эдгээр байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчлах, гэрэл зурагчдын хооронд найрсаг харилцааг улам өргөжүүлэх, монголын хүүхэд багачуудад гэрэл зургийг ойлгуулах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулав.

Тус арга хэмжээ нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас улс орноо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хятадын ард түмэнд эх орноо таниулах хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм.