images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2023-03-06

195

БНХАУ-д зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдах тохиолдол гарч байгаа тул БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна. 

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнд, учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3 жилээс 10 жилийн хугацаатай хорих ял шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг болно.

ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР