“БАРИЛГА ЭКСПО 2023” ҮЗЭСГЭЛЭН 4 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА
“Барилга МН” ХХК нь Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг байгууллагатай хамтран “Барилга ЭКСПО 2023” үзэсгэлэн, яармагийг ирэх дөрөв, тавдугаар сард зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд 4 дугээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд “Барилгын материал, техник технологи” үзэсгэлэн, 5 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд “International construction fair”, 5 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд “Шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн нэрийн дор Улаанбаатар хотод тус тус зохион байгуулна.
Сонирхсон ААН, байгууллага, төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг МУ-аас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын зүгээс урьж байна.
ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР