images

УЛААНБААТАР-БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НИСЛЭГ ДАХИН ЭХЭЛЖ БАЙНА

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-01-31

178

МИАТ ТӨХК Ковид цар тахлын хязгаарлалтын улмаас гурван жил гаруйн хугацаанд завсарлаад байсан БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгээ өнөөдөр буюу 2023 оны 1-р сарын 30-ны өдрөөс дахин эхлүүлж байна. 
МИАТ ТӨХК долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. 
Тус чиглэлийн нислэгийн тийз 1,208,000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд эрт захиалах тусам илүү хямд байх болно. 

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК