images

“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛГОХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-04-06

171

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбартай хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын мэдлэг, чадварыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн нээлтийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.

Уг төсөл нь 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 8 дугаар сарын хооронд хэрэгжих бөгөөд хилийн чанадад оршин суугаа Монгол иргэдийн талаар дэлгэрэнгүй судалгааг хийх, тэдний нийгэмд болон төрийн бодлого үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Засгийн газар, хилийн чанадад оршин суугаа Монгол иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: https://consul.mn/news/c/174

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР