images

УЛААНБААТАР - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-03-24

194

Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас хөрөнгө оруулалт татах зорилгоор “Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг захиргааны шинэ байр (Яармаг)-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн форумыг Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулагдах юм.

Арга хэмжээний зорилтууд:

  • Улаанбаатар хот дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашигийг хамгаалах, хууль эрх зүйн орчны цогц шинэчлэлийн талаар боломжит хөрөнгө оруулагчдад болон бизнес эрхлэгчдэд мэдээлэх;
  • Улаанбаатар хот олон улсын цаашдын хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахад нь туслах;
  • Хөрөнгө оруулалтыг эрэлхийлэн онилсон төслүүдээр дамжуулан Улаанбаатар хотын бизнесийн салбаруудыг танилцуулах;

Тус форумын үеэр нийслэл хотын зүгээс хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлууд, баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчилна. Түүнчлэн нийслэлийн зүгээс түншлэгч байгууллагуудтай харилцан шийдэлд хүрсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд санамж бичиг, хамтран ажиллах гэрээ зэргийг үзэглэх байдлаар уг форумыг илүү үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР