images

ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ СУДАЛГАА – 2023

Ерөнхий консулын газрын зарлал

2023-05-02

302

Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Үндэсний статистикийн хорооноос “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал”-ын судалгааг зохион байгуулж байна. 

Уг судалгааны гол зорилго нь гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, ур чадвартай, өндөр боловсролтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, мөнгөн гуйвуулгын орлогын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, шилжих болон буцаж ирэх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэгдсэн болно. 

Судалгааны үр дүнд Монгол улсад буцан ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлого боловсруулахад нотолгоонд суурилсан, суурь мэдээлэлтэй болох юм. Иймд иргэд та бүхэн тус судалгаанд идэвхтэй оролцоно уу.

Асуулга бөглөх линк: http://moncitizen.gov.mn/ 

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР