images

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДСАНД “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-05-27

98

“Монголд зочлох жил”-ийг гадаадын улс орнуудад сурталчлах ажлын хүрээнд Гадаад харилцааны яамнаас Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын цахим хуудсанд холбогдох мэдээллийг нийтлүүлэв.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1970 онд байгуулагдсан 159 гишүүн улстай НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол Улс 1990 онд тус байгууллагын гишүүнээр элссэн.

Нийтлэлтэй https://www.unwto.org/node/13523  холбоосоор танилцана уу.

Эх сурвалж: https://mfa.gov.mn/73825

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР