images

ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ БНХАУ-ЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-06-02

141

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны урилгаар Элчин сайд Т.Бадрал, Швейцарийн Холбооны Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Жюн Бурри нар 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хятадын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба /NERSS/-ны үйл ажиллагаатай танилцлаа

Мөн үеэр Элчин сайд нар БНХАУ-ын ОБУЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа, авран туслах газрын дарга Лю Вэймин-тэй уулзаж, Монгол, Хятад, Швейцарийн хамтарсан Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцсэний зэрэгцээ Монголын онцгой байдлын салбарын алба хаагчдыг сурган мэргэшүүлэх, талуудын хамтын ажиллагааны бусад асуудлаар тус тус санал солилцов.

Эх сурвалж: https://mfa.gov.mn/73517

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР