images

БНХАУ-ЫН ХАНЖӨҮ ХОТОД БОЛЖ БУЙ XIX ДАХЬ УДААГИЙН АЗИЙН НААДАМД ОРОЛЦСОН БАГ, ТАМИРЧДАД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-10-09

200

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд тус улсын Жөжян мужийн Ханжөү хотод болж буй XIX дахь удаагийн Азийн наадмын үеэр хүрэлцэн очиж, Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдлага, тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал нарын мэндчилгээг уламжилж, шагналт байранд шалгарсан тамирчдад тусгайлан баяр хүргэх арга хэмжээ зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр Шадар сайд С.Амарсайхан цахимаар холбогдож Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тамирчдад баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүссэн болно.

Түүнчлэн тус Ерөнхий консулын газраас Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Mongolia Night” арга хэмжээ зохион байгуулж, Азийн наадамд оролцож буй бусад улсын Олимпын байгууллага, төр засгийн төлөөлөгчид болон Монгол Улсын спорт холбоодын удирдлага, шигшээ багийн зарим тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллав.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР