images

БНХАУ-Д СУРАЛЦАХААР ИРЖ БУЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2023-08-31

154

2023-2024 оны хичээлийн жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан БНХАУ-д суралцахаар ирж буй оюутнуудад ЭСЯ-ны зүгээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: 

  1. БНХАУ-д ирэхээсээ өмнө Монгол Улсад суугаа Хятадын ЭСЯ-наас суралцах ангиллын визийг авсан байх, 
  2. БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа өөрийн суралцах сургуульдаа бүртгүүлж, гадаад улсын оюутан хариуцсан багшаас зохих заавар зөвлөгөө авах, 
  3. БНХАУ-д удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл авахад эрүүл мэндийн үзлэгт орсон байх шаардлага тавьдаг тул тухайн суралцаж буй муж, хот дахь эрх бүхий эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээ өгөх /Жич: шинжилгээний хариу ихэнх тохиолдолд ажлын 5 хоногт гардаг/ 
  4. Эрүүл мэндийн шинжилгээний хариу гармагц сургуулийн гадаад оюутан хариуцсан албанд мэдэгдэж, холбогдох бичиг баримтын хамт тухайн хот, муж дахь Хилээр орох, гарахыг зохицуулах байгууллагад хандан оршин суух визээ мэдүүлнэ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас олгосон виз нь БНХАУ-ын хилээр нэвтэрснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд дээр дурдсан шат дарааллын дагуу оршин суух виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв хугацаандаа оршин суух визээ мэдүүлээгүй тохиолдолд заавал нутаг буцаж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд дахин виз мэдүүлэх шаардлага үүсэхийг анхааруулж байна. 

Консулын туслалцаа шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой.

Бээжинд суугаа ЭСЯ: +86 (10) 65321203,+8617600787323, [email protected],
Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],
Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, [email protected],
Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, [email protected],
Эрээнд суугаа КГ: +86 15647964334, [email protected]