images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “БҮС БА ЗАМ” ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-10-18

206

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 17-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛОХ “БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ТҮВШНИЙ ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН НИЙСЛЭЛ БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм.

Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Эх сурвалж: https://beijing.embassy.mn/post/2134

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР