images

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН VI ДАХЬ УДААГИЙН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ПАВИЛЬОНООР ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-11-09

227

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын павильоноор зочилж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.

Энэхүү үзэсгэлэн нь “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр БНХАУ-ын Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолбор танхим буюу 1.5 сая метр квадрат талбай бүхий худалдааны төв, оффис, зочид буудал зэрэг хэсгээс бүрдсэн цогцолборт тогтмол зохион байгуулагдаж ирсэн байна.

Энэ жилийн хувьд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны оролцогч 64 улс орон өөрийн улсын үндэсний павильон нээн оролцож байна.

Түүнчлэн тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн 154 улс орон, бүс нутгийн нийт 3400 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байна. Эдгээр аж нэгжүүд дунд “Fortune Global-500” жагсаалтад багтсан 289 компани оролцож байгаа юм.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР