images

БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн анхааралд

Сэрэмжлүүлэг

2024-03-19

117

БНХАУ-д байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

  1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог бөгөөд хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах,
  2. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, 
  3. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус, үсний лак зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх зэрэг болно.

Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай.