images

ҮШИ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”, “АЗИЙН БҮЖГИЙН СПОРТЫН НААДАМ”-Д МОНГОЛЫН БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-07-26

95

БНХАУ-ын Жянсү мужийн Үши хотод 2024 оны 7 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болон “Азийн бүжгийн спортын наадам”-д монголын баг, тамирчид оролцож, стандарт бүжгийн төрөлд 5 дугаар байр, латин бүжгийн төрөлд 6 дугаар байранд шалгарсан амжилт үзүүлэв.

Энэ удаагийн “Азийн бүжгийн спортын наадам”-ын хүрээнд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдаж буй бөгөөд тус наадамд дэлхийн 50 улсын 4000 гаруй бүжигчид латин болон стандарт бүжгийн төрлөөр долоон насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа төдийгүй “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д гурван насны ангилалд 34 улсын 60 хос бүжигчид өрсөлдөв. 

Тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчдадаa баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.