images

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Б.НАРАНТУЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД АЖИЛЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-08-27

96

БНХАУ-ын Шанхай хотын И Да эмнэлэгтэй бодит хамтын ажиллагаа тогтоох зорилгоор Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Шанхай хотод ажиллав.

Энэхүү томилолтын хүрээнд захирал Б.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид Шанхай хотын И Да эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар санал солилцож, тус эмнэлэгтэй хамтран манай улсын нарийн мэргэжлийн эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, эмчилгээ оношилгоонд орчин үеийн шинэ тоног төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулах, шинэ дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн төлөөлөгчид 26-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Ерөнхий консул Д.Болдтой уулзав. Уулзалтын үеэр талууд Шанхай хотын тэргүүлэх эмнэлэг, эрүүл мэндийн их, дээд сургуультай харилцаа тогтоох, хамтын ажиллагаа өргөжүүлэх, манай улсын эмнэлгийн алба хаагчдыг урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийг эрэлхийлэх, богино хугацаанд ажил хэрэг болгохын төлөө байнгын холбоотой ажиллахаар болов.