images

“ТӨВ БОЛОН БАРУУН АЗИЙН ОЛОН ТАЛТ ТОРГОНЫ ЗАМЫН ЦАХИМ ХУДАЛДАА, ИННОВАЦ, АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-30

119

Тус Ерөнхий консулын газрын Консул Н.Баттогтох, атташе Б.Дагваноров нар 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Төв болон баруун Азийн олон талт торгоны замын цахим худалдаа, инновац, аж үйлдвэрлэл – 2024” олон улсын уулзалтад зохион байгуулагч талын урилгаар оролцов.

Энэхүү уулзалтыг Шанхайн торгоны замын олон улсын цахим худалдаа, аж үйлдвэрийн парк, Хятадын бичил инновацын инкубатор (Sinnobator)-той хамтран зохион байгуулсан бөгөөд төв болон баруун Азийн улс орнуудтай хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсын цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг урьж оролцуулсан байна. 

Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас “XZP. fund”, “Zochil Technology” компанийн төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар танилцуулав. Уулзалтын явцад дотоод, гадаадын буй ААН-үүд цахим худалдааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд тус ЕКГ-аас бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.