images

КОНСУЛ Н.БАТТОГТОХ ШАНХАЙ ХОТ ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНЫ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-03-08

116

КОНСУЛ Н.БАТТОГТОХ ШАНХАЙ ХОТ ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНЫ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Н.Баттогтох 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Шанхай хот дахь Монгол оюутнуудын холбооны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар ЕКГ-ын үйл ажиллагаа, консулын үйлчилгээ болон суугаа орны хууль тогтоомж, анхаарах асуудлын хүрээнд товч мэдээлэл өгч, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.

Мөн өдөр ШМОХ-ны 2025 оны анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, холбооны тэргүүнээр Фүданий их сургуулийн, гуравдугаар курсийн оюутан Э.Жавхлан сонгогдож, өмнөх тэргүүн Б.Пүрэвбаатараас ажлаа хүлээн авав.