"ТАЙЖӨҮ-2025" ХОЁР ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АВТО ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
БНХАУ-ын Жөжян мужийн Тайжөү хотод хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бүх хятадын хамгийн том автомашин, сэлбэг, засвар үйлчилгээний экспо буюу "Тайжөү-2025" олон улсын авто үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд болох гэж байна.
Энэ үзэсгэлэн нь автомашин, мотоцикл, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээний салбарт мэргэжлийн худалдан авагч, үйлдвэрлэгч, экспортлогч нарыг нэгтгэх зорилготой гэнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 50.000 м.кв хэмжээтэй бөгөөд оролцогчид худалдан авалт хийж, шинэ түншийн харилцаа тогтоож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж оролцоно. Үзэсгэлэнд оролцох сонирхолтой хувь хүн, ААН-үүд нь ганцаарчлан болон багаар бүртгүүлэх боломжтой бөгөөд бүртгэл 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэх, нэмэлт мэдээлэл авах бол үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайт www.tapasfair.com болон зохион байгуулах хороо, хатагтай Lesley /[email protected], +86-576-88653170/-тэй холбогдож болно.
Үзэсгэлэнд бүртгүүлж, оролцсоноор 4 буюу түүнээс дээш одтой зочид буудалд 3 хоног үнэ төлбөргүй байрлах, үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай шууд холбоо тогтоох, угтах-үдэх үйлчилгээ авах зэрэг олон давуу талыг эдэлж, бизнесийн шинэ боломжуудыг нээн илрүүлэх боломж бүрдэнэ.
Зохион байгуулагч талаас Монгол Улсын хувь хүн, ААН-үүдийг өргөнөөр оролцуулах хүсэлт бүхий урилга ирүүлснийг үүгээр мэдээлж байна.