ИРЭЭДҮЙН БЯЦХАН ДИПЛОМАТУУДАД ЗОРИУЛАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Хятад-Бельгийн хүмүүнлэгийн холбоотой хамтран 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дипломат ажилтан болох хүсэлтэй Бельги, Хятадын 8-19 насны сурагчдад зориулан нээлттэй өдөрлөг зохион байгуулав.
Арга хэмжээг Ерөнхий консул Д.Болд, Хятадын Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн профессор Ван Хонью нар нээж үг хэлэв.
Өдөрлөгт оролцогчдод Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа болон Монголын түүх, соёл, үзэсгэлэнт байгаль, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, "Go Mongolia" хөтөлбөрийн бичлэг үзүүлэв.
Ерөнхий консул Д.Болд Хятад-Бельгийн хүмүүнлэгийн холбоотой хамтран гурван улсын хүүхэд, залуусын хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.