ШАНХАЙ ХОТЫН НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ГАЗРЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨВИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА ЯАН ЖЮН-ТЭЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Болд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Шанхай Хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Аюулгүй байдлын төвийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Яан Жюн-ыг урьж уулзав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд хийсэн айлчлалын мөрөөр Шанхай хотын удирдлагын Монгол Улсад хийх ажлын айлчлалын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Шанхай хотын нийгмийн аюулаас хамгаалах асуудал хариуцсан дэд даргын түвшинд 2025 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлах, Монголын эдийн засгийн форумд оролцох асуудлыг идэвхтэй судалж буйг онцлон ярилцаж, хоёр улсын орон нутаг хоорондын харилцан айлчлалыг хамтран зохион байгуулах, цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Түүнчлэн тус ЕКГ-аас Шанхай хотын НАХГ-тай хамтран монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгөх, суугаа улсын хууль тогтоомжийг танилцуулах чиглэлээр дугуй ширээний ярилцлагыг ойрын хугацаанд хамтран зохион байгуулахаар тогтов.