БНХАУ-ЫН ЖЯНЬШИ МУЖИЙН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХЭРГИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА ЛИ ЮЙ ЧЯН-ТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Д.Болд 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Жяньши мужийн Ардын Засгийн газрын Гадаад хэргийн албаны орлогч дарга Ли Юй Чян, Консулын хэлтсийн дарга Жөү Дань, Найпү ХХК-ийн Ерөнхий захирал Чөн Шөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр орлогч дарга Ли Юй Чян-ий зүгээс Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын Жяньши мужийн хөрөнгө оруулалттай Найпү ХХК-ийн талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ерөнхий консул Д.Болдын зүгээс айлын талын хүсэлтийг дотоодын холбогдох байгууллагад уламжилж, зохих дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж буйг онцлов.
Түүнчлэн талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд муж, хотын тэтгэлэгт хамрагдах боломж, нөхцөлийн талаар санал солилцож, Монгол Улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Монголын Эдийн засгийн форум”, “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд Жяньши мужийн аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулахыг урьж, цаашид хамтран бодит арга хэмжээ зохион байгуулж идэвхтэй хамтарч ажиллахаар тохиролцов.