images

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй төлөөлөгчид Шанхай хотод ажиллав

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-09-21

109

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Аньхуй мужид зохион байгуулагдсан "Дэлхийн үйлдвэрлэлийн чуулга уулзалт – 2025 "-д оролцох хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус Ерөнхий консулын газарт зочилж, цаашид орон нутгийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Шанхай хотод суугаа ЕКГ-ын хариуцсан консулын тойрогт хамаарах БНХАУ-ын Жөжян, Жянсү, Жянши, Аньхуй, Фүжян мужуудыг Монгол Улсын аймаг, хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Дундговь аймаг, Аньхуй муж хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь үр дүнтэй ажил болсныг талууд онцлов.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны зүгээс орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй Шанхай хотод суугаа ЕКГ-ын хамт олонд талархаж буйгаа дурдаж, Аньхуй мужтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон ажил, арга хэмжээг үр дүнд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.