МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 10-Р САРД АЖИЛЛАХ ХУВААРЬ
БНХАУ-ын Үндэсний баярын өдөр болох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд түр хааж, 10 дугаар сарын 08-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн горимоор ажиллах тул Хятад улсад ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэд Та бүхэн зорчих хугацаагаа дахин нягтлан үзэхийг Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суух ЕКГ-аас зөвлөж байна.
Дээрх хугацаанд “Чингис хаан” олон улсын агаарын замын боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомт нь олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу нээлттэй ажиллана.