СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед БНХАУ-д зорчиж буй иргэдийн ачаанаас АНУ-ын Space-X төслийн сансрын хиймэл дагуул (satellite) ашиглан интернетэд холбогдох иж бүрэн төхөөрөмж илэрч, БНХАУ-ын Гаалийн байгууллагаас тус улсад зөвшөөрөлгүй оруулахыг хязгаарласан бүтээгдэхүүн гэдгийг онцолж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авах тохиолдол гарч байна. Иймд БНХАУ-д албан болон хувийн хэргээр зорчиж буй иргэдэд энэ төрлийн төхөөрөмж авч хилээр нэвтрэх асуудалд болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Хиймэл дагуултай утасгүй сүлжээгээр холбогдож интернет орчинд нэвтэрдэг энэ төрлийн төхөөрөмж (антeн, чиглүүлэгч, тэжээлийн хэрэгсэл гэх мэт)-ийг БНХАУ-д оруулж ирэх бол тус улсын Радио өргөн сүлжээ зохицуулах байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах замаар гаалийн байгууллагад мэдүүлж баталгаажуулах ёстой. Зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэхийг завдвал хил, гаальд хураагдах эрсдэлтэй болохыг анхаарна уу.
