МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ШАНХАЙ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Орон нутаг дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Батмагнай тэргүүтэй төлөөлөгчид Шанхай хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын уул уурхайн технологи, тоног төхөөрөмж болон Азийн ухаалаг уул уурхайн үзэсгэлэн”-д оролцох үеэр Ерөнхий консул Д.Болдын урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газартай танилцав.

Ерөнхий консул Д.Болд төлөөлөгчдөд ДТГ-ын үйл ажиллагааг танилцуулж, талууд хоёр opны yyл уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хятадын зүүн өмнөд бүс нутгаас хөрөнгө оруулалт татах, үндэсний бүтээн байгуулалтын төслүүдэд оролцох боломж, нөхцөлийг сурталчлах боломж, нөхцөлийн талаар санал солилцов.

“Олон улсын уул уурхайн технологи, тоног төхөөрөмж болон Азийн ухаалаг уул уурхайн үзэсгэлэн” нь 2025 оны 12 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнд гадаад, дотоодын уул уурхайн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүд, судлаачид нэг дор цуглаж, хамгийн сүүлийн үеийн инновац, дэвшилтэт тоног төхөөрөмж, тогтвортой уул уурхайн шийдлүүдийг танилцуулагддаг байна.
