images

МОНГОЛЫН БАГ РОБОТ КОДЧИЛЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-12-08

9

БНХАУ-ын Шанхай хотод төвтэй “Whalesbot” роботын хөгжүүлэлт, боловсролын төвөөс Жөжян мужийн Үжэнь хотод 2025 оны 12 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулсан “ENJOY AI 2025 – Global Final” робот кодчиллын дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсын MonSteam боловсролын академийн захирал Г.Ач-Эрдэнэ, Г.Мөнхсайхан, багш Б.Эрдэнэчулуун, Б.Батцэцэг, Б.Оюун нараар ахлуулсан 5-16 насны 38 багийн 56 тамирчин бүхий бяцхан инженерүүд дэлгэцгүй кодчилол, робот кодчилол, дрон кодчиллын тэмцээнд оролцох үеэр тус ЕКГ-ын дэд консул Б.Дагваноров баг тамирчдыг угтан авч, бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллав.

Энэ удаагийн тэмцээнд 61 улсын 1000 гаруй бяцхан инженерүүд хүрэлцэн ирсэн бөгөөд манай улсын Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн бяцхан тамирчид хүрэлцэн ирж оролцсон нь онцлогтой байв.

Монгол Улсаас хүрэлцэн ирсэн баг оюун ухаан, ур чадвар, багийн ажиллагааг харуулж дараах төрлүүдэд байр эзлэв. Үүнд: 

1. Монголын Стем Боловсролын Акедемийн Б.Батцэцэг багштай багаас Х.Ээлэн, М.Хангэрэл нар Дэлгэцгүй- Кодчилол төрөлд “Алтан медаль”👏

2. Говь-Алтай аймгийн Юнител STEMHUB-ийн Ч.Баттулга  багштай багаас Дрон - Кодчилол төрөлд Р. Ууганбаяр “Алтан медаль”👏

3. Говь-Алтай аймгийн Юнител STEMHUB-ийн Ч.Баттулга багштай багаас Дэлгэцгүй - Кодчилол төрөлд Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар “Мөнгөн Медаль”👏

4. Дархан -Уул аймгийн Юнител STEMHUB-ийн Т.Энхжаргал багштай багаас Н.Амин-Эрдэнэ , Б.Содгэрэл нар Дэлгэцгүй - Кодчилол төрөлд   “Хүрэл медал” 👏

5. Нийслэлийн 11 дүгээр сургуулийн Д.Батбаяр багштай багаас Б.Оюун Дрон - Кодчилол төрөлд “Мөнгөн Медаль”👏

6.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ч.Бямбасүрэн багштай багаас Ц.Баяржавхлан, О.Мичидмаа  нар Кибер хот төрөлд Шилдэг Робот Загвар “Тусгай байр”, мөн тухайн сорилтод тохируулж, оновчтой загвар гаргасан тул “Шилдэг роботын загвар”-ын тусгай шагналыг “Future Khanbogd” загвараар тус тус хүртэж, өндөр амжилттай оролцлоо.

Монгол Улсын ирээдүйг цогцлоох бяцхан инженерүүддээ сурлага, боловсролын өндөр амжилт хүсэж, дахин баяр хүргэе!