УЗБЕКИСТАН УЛСААС ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ИСМАИЛОВ РУСТАМ САБИРЖАНОВИЧТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсаас БНХАУ-ын Шанхай хотод ажиллахаар томилогдож үүрэгт ажилдаа орж буй Ерөнхий консул Исмаилов Рустам Сабиржанович-ийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Төрийн тэргүүн нарын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимжин өргөжиж буйг дурдаж, 2024, 2025 онд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээнүүд манай хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлсэн түүхэн үйл явдлууд болсныг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Ерөнхий консул Д.Болд Ерөнхий консул Исмаилов Рустам Сабиржановичод үүрэгт ажилдаа орсон явдалд баяр хүргэж, цаашид хэлхээ холбоогоо хадгалж, нягт хамтарч ажиллахаа илэрхийлэв.
