МOHГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ЭРДЭНЭБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ШАНХАЙ ХОТОД АЖИЛЛАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаанд оролцож буй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Ерөнхий консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.

