images

ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “ITB CHINA” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНООР ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-27

14

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй 9 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын “ITB CHINA” үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож буй Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон үндэсний тур оператор компаниудын павильоноор зочилж, оролцогч ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж, амжилт хүсэв. 

Тус арга хэмжээнд Монгол Улсаас ССАЖЗЯ-ны дэмжлэгээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Adventure Mongolia”, “Эксплор Монголиа”, “ETU travel Mongolia”, “ASUD Travel”, “Chandmani Travel” ХХК-иуд оролцож, эх орныхоо байгаль, өв соёл, аялалын шилдэг бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчлан танилцуулж байна. 

Энэ үеэр үзэсгэлэнг зохион байгуулагч Берлин үзэсгэлэн (Шанхай) ХХК-ийн Ерөнхий менежерийн орлогч Ли Жиатай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон Монгол Улсад өөрийн биеэр аялахыг урив. 

Энэ удаагийн “ITB CHINA” үзэсгэлэнд дэлхийн 85 орны 900 орчим байгууллага, аялал жуулчлалын салбарын 1700 гаруй нөлөө бүхий худалдан авагчдын төлөөлөл оролцож байна.