Шанхай хотын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсгийн мэдэгдэл
Шанхай хотод 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хороо, хотхонуудыг хамарсан тусгаарлалтыг Хуанпү мөрний 2 эргийн дагуу ээлжийн хуваариар тогтоож, иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл Пүдун, Пунан болон зэргэлдээх зарим дүүргүүдэд арга хэмжээг үргэлжлүүлэн авах болсоноо Шанхай хотын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсгээс мэдэгдэв.
Пүдун, Фөншянь, Жиньшань,Чунмин дүүргүүдийг бүхэлд нь, Миньхан дүүргийн Пүжинь гудамж, Пүжянь хороо, Сунжян дүүргийн Шиньбан, Шыхүдан,Таоган, Еше тосгонуудыг хамарсан шинжилгээний үр дүнд үндэслэн Төрийн зөвлөлийн хамтарсан урьдчилан сэргийлэх, хяналтын механизмын "Коронавирусийн халдварыг илрүүлэх, ангилах шинэ бодлогын удирдамж”-ийн дагуу 4 дүгээр сарын 1-ний өдрийн 05:00 цагаас тусгаарлах, хуваарилах дараах менежментийг хэрэгжүүлнэ.
1. Халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн орон сууцны хорооллын (нэгж, газар) орц, байранд бүхэлд нь хатуу хөл хорио тогтооно. Хамрах бүсийг тусгаарлаж, иргэд гэрээсээ гаралгүй нэг хаалганы үйлчилгээнд хамрагдана. Эерэг тохиолдол илэрсэн байрыг 14 хоног (3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцно) бүрэн хааж тусгаарлах ба хаалттай хяналтын бүсийн бусад хэсгийн иргэд “7 хоног гэрт+7 хоног хорооны хяналтад“ байна.
2. Хаалттай, хяналтад байгаа гудамж,хороо, хотхоны бусад хэсгийг “хяналтын бүс” гэж үзнэ. Энэ хэсэгт гэрийн тусгаарлалтад байгаа иргэд нэг дор олноор цугларахыг хатуу хориглоно. Хяналтанд байх хугацаанд (3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцно) шуудан болон хүргэлтийн үйлчилгээгээр захиалсан бараа , бүтээгдэхүүнийг авах нэг өрхийн нэг хүнийг хотхоны эрүүл мэндийн менежментийн баг тодорхой давтамжтай шинжилгээнд хамруулна.
3. Дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлж буйгаас бусад дүүргүүдийг сэргийлэх бүс гэж тодорхойлно. Эдгээрт нийгмийн хяналтыг хатуу хэрэгжүүлж, олноор цугларахыг хориглох ба иргэд 7 хоногийн туршид өөрийн эрүүл мэндийг хянаж, тогтсон хугацаанд шинжилгээнд хамрагдана.
4. Урьдчилан сэргийлэх бүсийн иргэд шаардлагатайгаас бусад тохиолдолд гадагш гарахгүй байх ба хөдөлгөөнийг хязгаарлаж, цугларалтыг багасгах, гэрээсээ ажиллах, дүүрэг хооронд зорчихгүй байхыг мөрдөнө. Зайлшгүй шаардлагаар гарахдаа хувийн хамгаалалтыг сайжруулах ба хүн хоорондын зай барих, олон нийтийн газраас зайлсхийх, биеийн халуунаа хэмжүүлэх, эрүүл мэндийн кодоо шалгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч, хамтран ажиллах хэрэгтэй. Халуурах, хуурай ханиалгах, ядрах, хоолой өвдөх, үнэрлэх (амтлах) мэдрэмжгүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.
5. Энэ хугацаанд нийтийн хоолны газрууд түр хаах бөгөөд хүргэлтийн үйлчилгээ хийх боломжтой. Хүнсний (зах зээлийн газар) болон бөөний зах, худалдааны төв, супермаркет, эмийн сан болон өдөр тутмын амьдралд шаардлагатай бусад олон нийтийн газрууд нэг дор олон хүнд үйлчлэхгүй, аль болох урьдчилан захиалга авч, шаталсан хэлбэрээр үйлчлэх шаардлагатай. Интернэт кафе, баар, караоке, шатрын клуб, номын сан болон бусад газруудыг мөн түр хаана. Хүргэлтийн үйлчилгээ, шуудан зөөгчийг орон сууцны хороололд нэвтрүүлэхгүй, биеэр хүрэлцэх шууд контакт үүсгэхгүй байхаар зохицуулна.
Тус ЕКГ-ын ажилчид хяналтын бүсэд хамрагдаж байгаа тул үргэлжлүүлэн цахимаар ажиллах болсоынг мэдэгдэе.
Холбоо барих утасны дугаар:
131 2265 6261,
131 6298 2596
Шанхай хотод суугаа ЕКГ