images

Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл /ХАУТЗЗ/-ийн 13 дугаар нэгдсэн чуулганы Шанхайн хорооны III хуралдааны нээлт болов

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-13

179

2020 оны 1 дүгээр сарын 13-ны үдээс өмнө Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл /ХАУТЗЗ/-ийн 13 дугаар нэгдсэн чуулганы Шанхайн хорооны III хуралдааны нээлт болж ЕКГ-ын Ерөнхий консул Ё.Нямжав, Дэд консул Л.Эрдэнэбаатар нар уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр тус хорооны дарга Дун Юнху илтгэл тавьж, ХАУТЗЗ-ийн Шанхайн хорооны 13-р нэгдсэн чуулганы байнгын хорооны өнгөрсөн онд хийсэн томоохон ажлуудыг дүгнэж, энэ онд хийх ажлуудаа танилцуулав. "2020 бол нийгмийн хөгжлийг бүх талаараа дэмжих зорилгоо биелүүлэх, 13-р таван жилийн төлөвлөгөөний (2016-2020 он) эцсийн жил болно. Энэ бол Шанхай хотноо эдийн засаг, худалдаа, санхүү, тээврийн олон улсын дөрвөн том төвийг байгуулж, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийн суурь тогтолцоог бүрдүүлэх эцсийн жил юм." гэж Дун онцоллоо. Ажлын тайланд дурдсанаар энэ жил орон нутгийн улс төрийн зөвлөхүүд өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, шинэлэг арга барилаар ажиллаж, Линганг дүүргийн чөлөөт худалдааны тусгай бүс, Шанхайн хөрөнгийн биржийн STAR зах зээл ба Хөх мөрний сав газрын нэгдсэн хөгжлийн төлөвлөгөө гэсэн гурван том зорилтыг бүрэн хэрэгжүүлснээр үндэсний стратегийн зорилтоо илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж мэдэгдлээ. ХКН-ын энэхүү хуралдаан таван өдөр үргэлжлэх бөгөөд бямба гаригт дуусахаар төлөвлөжээ. Дараагийн дөрвөн өдөр ХКН-ын орон нутгийн гишүүд хотын асуудлыг хэлэлцэж саналаа өгнө.