images

Шанхай хотын Ардын Их Хурлын 15 дугаар чуулганы 3 дугаар хуралдааны нээлтээ хийв

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-15

109

2020 оны 01 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт Шанхай хотын Ардын Их Хурлын 15 дугаар чуулганы 3 дугаар хуралдааны нээлтэд Ерөнхий консул Ё.Нямжав, Дэд консул Ч.Батцэцэг нар оролцов. 
Чуулганы нээлтэнд Шанхай хотын дарга Ин Ён, Шанхай хотын Ардын Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Сюй Зэжоу нар үг хэлж, чуулганы төлөөлөгч, хүндэт зочид болон Шанхай хотод суугаа гадаад орны Ерөнхий консулууд оролцлоо. 
Шанхай хотын дарга Ин Ён 2019 онд хийсэн ажлын тайлан болон 2020 оны гол ажлуудын төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр тайландаа 2019 онд тус хотын ДНБ 6 хувиар өссөнийг цохон тэмдэглэв. Ажилгүйдлийн түвшин 4.3 хувь байхаар тооцож байсан боловч 3.6 хувь болон буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн хэрэглээний үнийн индекс 2.5 хувиар өссөн хэмээн хотын дарга онцлов. 
Чуулганы үеэр Шанхай хотын Ардын Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Сюй Зэжоу, Шанхай хотыг инновацийн төв болгох хуулийн төслийг танилцуулсаныгсанал хураалтаар шийднэ гэв. Хууль тогтоогчид засгийн газрын жилийн тайланг хэлэлцэж, Шанхай хотын нийгэм, эдийн засгийн байдал, 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, ирэх оны төсвийн төлөвлөгөөг батлах юм. Түүнчлэн хууль тогтоогчид, Ардын Их Хурлын Байнгын хороо, Шанхай хотын Ардын дээд шүүх болон Шанхай хотын Прокурорын жилийн тайланг хэлэлцэнэ. Ардын Их Хурал, томилгооны хүрээнд тодорхой хороод байгуулах, нэрийг нь өөрчлөх асуудлаар шийдвэр гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өндөрлөнө.