Шанхай хотод оршин сууж буй иргэдийн анхааралд
БНХАУ-д шинэ коронавирусын халдвар хурдацтай тархаж буйтай холбогдуулан Шанхай хотод суугаа ЕКГ-ын зүгээс хамаарах тойргын нутаг дэвсгэрт оршин сууж буй нийт Монгол иргэдэд албан ёсны мэдээлэл, заавар, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Шанхай хотын Ардын Засгийн газраас ирүүлсэн Шанхай хотын гадаад иргэдэд зориулсан эмнэлэгийн мэдээллийг Та бүхэнд танилцуулж байна. Ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрт хамгийн дөт байрлах эмнэлэгт очиж тусгайлсан амбулатораар, эмч, сувилагчын зааварчилгааны дагуу үйлчлүүлэхийг Шанхай хотын АЗГ-ын ГХАГ болон ЭМХ-оос зөвлөж байна.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР