ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕКГ - САЙН ҮЙЛСИЙН АЯНД
БНХАУ-ын Шанхай хотод дэлхийн 72 орны Ерөнхий консулын газар, 5 орны өргөмжит консул суудгаараа олон улсын харилцааны томоохон төв гэгддэг.
Бидний суугаа орон буюу БНХАУ-д гарсан коронавирусын (COVID-19) тархалтын улмаас тус улсын иргэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, хөрөнгө санхүүгийн асар их хохирол амсч, хүнд бэрхийн эсрэг бүх талаар хичээн, бүгд нэгдэн зүтгэж буй энэ цаг үед Шанхай хотод суугаа гадаад орнуудын консулын газрууд сэтгэлийн хандив цуглуулан вирусын эсрэг тэмцэлд гар бие оролцож буй эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн билээ.
“Хандивын ажлыг зохион байгуулсаны дүнд нийт 340.000 юань цуглуулж, Шанхай хотын удирдлагуудад гардуулж өгөхөд бэлэн боллоо” гэж консулын байгууллагуудын ахлах, Люксембургийн Вант улсаас тус хотод суугаа Ерөнхий консул Люк Деккер мэдэгдлээ.
Монгол улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нийт албан хаагчид тус аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлав.