ИРГЭДИЙН АНХААРАЛД
Шинэ коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Улсын онцгой комиссын 3 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн Олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан байна.