images

МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-03-31

172

Шанхай хотын Эрүүл мэнд, спортын хороо болон Эрүүл мэндийг дэмжих хорооноос хамтран Шанхай хотын иргэдэд дагаж мөрдөх дараах зааврийг хүргүүлжээ. Иймд нутаг буцаагүй байгаа оюутан залуус, тус хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд та бүхэн маань дараах зааврыг нэгэн адил мөрдөхийг Ерөнхий консулын газрын зүгээс зөвлөж байна. 
ТЭВЧИХ 12 ҮЙЛДЭЛ 
 Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх 
 Хог хаягдал ил задгай хаяхгүй байх 
 Татсан тамхины ишээ ил задгай хаяхгүй байх 
 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх 
 Нүд, хамартаа гараараа хүрэхгүй байх 
 Шөнө, орой сайн унтаж амарч, ядрахгүй байх 
 Гэрийн тэжээвэр амьтныхаа ялгадсыг ил задгай хаяхгүй байх 
 Олноороо цугларч, бусдын амар тайван байдал алдагдуулахгүй байх 
 Зэрлэг амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхгүй байх 
 Хоол хүнсийг хэтрүүлж хэрэглэхгүй байх 
 Олон цагаар интернэт ухаж, гар утсаа оролдохгүй байх 
 Худал, цуурхал мэдээлэлд итгэхгүй байх 
ДЭМЖИХ 12 ҮЙЛДЭЛ 
 Орчин тойрноо тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийж байх 
 Шинжлэх ухаанч хамгаалалт болох амны хаалт зүүж хэвших 
 Цонхоо онгойлгож агаар салхи нэвтрүүлж байх 
 Ундаа бага ууж ус их ууж байх 
 Хөдөлгөөн, дасгал сургуулилт тогтмол хийх 
 Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, вакцин хийлгэж байх 
 Ханиалгаж, найтаалгахдаа гараараа хааж занших 
 Бусадтай тодорхой зайнаас харьцаж байх 
 Гар, шүдээ тогтмол угааж хэвших 
 Хувийн савх, халбага, сэрээ хэрэглэж занших 
 Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, баяр хөөртэй байх 
 Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэж байх 

Шанхай хотод суугаа ЕКГ