images

ШАНХАЙ ХОТЫН БҮХ ШАТНЫ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ХУГАЦААГ ЗАРЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-04-09

91

Шанхай хотын Ардын Засгийн газрын Мэдээллийн албанаас 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар хичээл эхлэх тухай мэдээлэв. 
Шанхай хотын ахлах сургуулийн төгсөх буюу 3 дугаар ангийн сурагчид, бага сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын хичээлийг 4 дүгээр сарын 27-ны өдөр тус тус эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Их, дээд сургуулиуд 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн төгсөх курсын оюутнуудын хичээлийг эхлүүлэхийг үүрэг болгов. Бусад бүх шатны сургууль, цэцэрлэг, яслиудыг 5 дугаар сарын 6-ны өдөр гэхэд сурагчдаа хүлээн авах бэлтгэлээ бүрэн хийж дуусгасан байх үүрэг өгчээ. 
2020 оны дунд сургуулийн сурагчдын төгсөлтын шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд, Элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж Шанхай хотын Ардын Засгийн газрын Мэдээллийн албанаас мэдээлэв. 

Шанхай хот дахь ЕКГ