images

“ШУУРХАЙ 119” МОБАЙЛ АППЛИКЭШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-05-06

88

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр “COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна. 
Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгарч буй иргэд цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой болно.  
Иймд иргэд та бүхэн дараах холбоосоор орж уг аппликейшнийг татан авч ашиглана уу. 

“Шуурхай 119” аппликейшн татах холбоос: 
Android - https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai 
iOS - https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370