ШАНХАЙ ХОТЫН ЦЭЦЭРЛЭГ, ЯСЛИУД БОЛОН БАГА СУРГУУЛИЙН I, II, III ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА ТОДОРХОЙ БОЛЛОО
Шанхай хотын Боловсролын хорооноос бага сургуулийн I, II, III дугаар ангийн сурагчдын хичээлийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлсэн тухай мэдээлсэн байна. Шаардлагатай тохиолдолд сурагч өөрийн суралцдаг сургуульд хүсэлт гаргаж хичээлээ онлайнаар үргэлжлүүлэн үзэх боломжтой.
Тус хотод үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, яслиудын хичээлийг мөн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хувийн цэцэрлэгүүд хотын Боловсролын хорооноос холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, яслид нь явуулах эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой юм байна.
Бага сургууль, цэцэрлэг, яслиуд “Шанхай хотын бага сургууль, цэцэрлэг, яслийн Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах журам”-д заасны дагуу сурагчдаа хүлээн авах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж эхлээд байна.
Эх сурвалж: https://mp.weixin.qq.com/s/9mARUbu9Jr9J2orYNyO82g