images

PROJECT PITCHBOOK 2020 БОЛОН YOUR GUIDE TO INVEST MONGOLIA 2020 НОМЫГ ЦАХИМ ХУУДАСНААС ТАТАН АВАХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-07-30

91

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас хөрөнгө оруулагчдад зориулсан “Your guide to invest in Mongolia 2020” гарын авлага болон уул уурхай, хүнд үйлдвэр, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын нийт 31 төсөл, дээрх салбаруудад хөрөнгө оруулах боломж, давуу талуудын талаар мэдээллийг нэгтгэсэн “Төслийн ном 2020”-ийг шинэчлэн гаргаж, Үндэсний хөгжлийн газрын цахим хуудсаас үнэ төлбөргүйгээр татан авахаар байршуулсан байна. 
Эдгээр ном, гарын авлагыг сонирхохыг хүсвэл дараах холбоосоор орж үзнэ үү. 
Төслийн ном 2020: http://nda.gov.mn/backend/files/lnvest%20mongolia%20pitch%20book%202020.pdf 
Your guide to invest in Mongolia 2020: http://nda.gov.mn/backend/files/Bn1kEhetVRS5btx.pdf 
Дээрхи холбоосоор нэвтэрч болохгүй тохиолдолд Үндэсний хөгжлийн газрын www.nda.gov.mn цахим хуудасны Мэдээ, мэдээлэл хэсгийн Хэвлэмэл материал, гарын авлагууд хэсгээс татаж авах боломжтой. 


Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий Консулын газар