images

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ-2020” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫГ ХОЙШЛУУЛЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-07-04

137

 

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол үндэсний баяр наадам”-ыг олон улсад сурталчлан таниулах, хилийн чанад дахь монгол иргэдийн үйл ажиллагааг дэмжих, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор 2015 оноос эхлэн хилийн чанад дахь иргэд, холбоодын дунд “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-той хамтран зохион байгуулж ирсэн. 
Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас дэлхийн олон оронд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж, бүрэн буюу хэсэгчилсэн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. 
Иймд коронавирусын цар тахлаас шалтгаалан энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн “Миний Монгол наадам-2020” уралдаант шалгаруулалтыг хойшлуулж, дараа жилд зохион байгуулах болсон байна. 

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий Консулын газар