images

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН АМРАЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Ерөнхий консулын газрын зарлал

2020-07-06

119

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр нийтээр тэмдэглэж, бүх нийтээр амрахаар зохицуулсан байдаг.  
Монголын тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жилийн тухайд бямба, ням гарагт таарч буй тул долоодугаар сарын 13, 14, 15-ны ажлын өдөр бүх нийтээр амрана. 
Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий Консулын газрын бие бүрэлдэхүүн дээрхи хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээрхи өдрүүдэд амарна. 

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий Консулын газар