БНХАУ-ЫН 2020 ОНЫ ЗГ-ЫН ТЭТГЭЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Ойрын үед, зарим нэгэн хууль бус байгууллагууд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог их, дээд сургуулиудын өмнөөс гадаадын оюутнуудад хуурамчаар тэтгэлэгт тэнцсэн хэмээх бичиг баримт үйлдэн илгээж, оюутнуудаас барьцаа мөнгө авч тэтгэлэгийн квот хадгална гэсэн залилан хийх болсон байна. Одоогоор хэд хэдэн оюутан залилуулж, эдийн засгийн хохирол амсаад байна.
БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хорооноос Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд Та бүхэн өөрийн улс дахь албан ёсны тэтгэлгийн асуудал хариуцдаг байгууллага /БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ/ эсхүл БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог сургуулиудаас холбогдох үнэн зөв мэдээллийг авч, эд хөрөнгөөрөө хохирч, хятадад суралцах боломжоо алдахгүй байхад анхаарна уу.
БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлэгийн асуудал эрхлэх хороо