images

БНХАУ-Д СУРАЛЦДАГ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2020-09-17

129

БНХАУ-д суралцдаг оюутнуудыг сургуулиас нь заавал ирэхийг шаардаж буй асуудлаар Хятадын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газраас тодруулахад, “Ковид-19” цар тахал дэлхий дахинд тархаж эхэлсэнтэй холбогдуулж, БНХАУ-ын ГХЯ, Улсын Цагаачлалын газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “БНХАУ-ын виз, оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэхийг түр хориглох тухай мэдэгдэл” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба одоогийн байдлаар мэдэгдэл шинэчилсэн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, өөрчлөлт орсон тохиолдолд их, дээд сургуулиудаар дамжуулж, гадаадын оюутнуудад мэдээлэл өгөх болно. 
Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их, дээд сургуулиуд цахим хэлбэрээр бүртгэл хийж, цахимаар хичээл орж байгаа ба заавал ирэхийг шаардахгүй бaйгааг мэдэгдсэн байна. 
Эх сурвалж: http://consul.mn/index.php?moduls=19&id=378 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.