images

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-09-23

164

Монгол, Хятадын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний 47 дугаар зүйлийн дагуу 2013 онд байгуулсан. Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын III хуралдааныг энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Г.Батчимэг, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Линь нар тэргүүлж, бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. 
Хуралдаанаар 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын II хуралдааны протоколын хэрэгжилтийг өндрөөр үнэлж, хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа, хилийн ус, хил дамнасан ой хээрийн түймэр, хилийн бүсэд хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцож, хилийн боомтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 
Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их, дээд сургуулиуд цахим хэлбэрээр бүртгэл хийж, цахимаар хичээл орж байгаа бөгөөд заавал ирэхийг шаардахгүй бaйгааг мэдэгдсэн байна. 
Мэдээллийн эх сурвалж: http://www.mfa.gov.mn/?p=52280 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.