images

БНХАУ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ГАДААДЫН ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-09-28

259

БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал коронавирусийн цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Үндэсний цагаачлалын албанаас “БНХАУ-аас хүчинтэй виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай” арга хэмжээ авсан билээ. 
Тэгвэл БНХАУ-ын Үндэсний цагаачлалын албанаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх бодлогод дараах байдлаар өөрчлөлт оруулжээ. 
Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 28 өдрийн 00 цагаас эхлэн албан ажил, хувийн хэрэг, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа бөгөөд дахин виз мэдүүлэх шаардлагагүй аж. 
Хэрвээ гадаадын иргэд дээрх гурван төрлийн оршин суух визтэй иргэдийн визийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 28 өдрийн 00 цагаас хойш дуусгавар болсон бол эзэмшигчид БНХАУ-д ирэх шалтгаан өөрчлөгдөөгүй тохиолдолд холбогдох бичиг баримтын бүрдүүлэн Хятадын Элчин сайдын яаманд өргөдөл гаргаж болно гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Үндэсний цагаачлалын Удирдах газраас мэдэгдлээ. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.